Бидний тухай

Японы улсын жишиг оношилгооны төв

Захирлын мэндчилгээ

Манай хамт олон “Эрүүл Монгол хүний төлөө” хэмээх нэгэн үзүүрт зорилгоор жигүүрлэн 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өвчлөлийг эрт оношлох, эмчлэх төрөлжсөн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, сүүлийн үеийн шинэ багаж, дэвшилтэт технологи нэвтрүүлж, Монголын урьдчилан сэргийлэх оношилгооны салбарт АНХДАГЧ болж байгаагаараа туйлын бахархалтай байгаа билээ. Ялангуяа хорт хавдар, бусад архаг өвчин эмгэгийг эрт оношилж, эмчлэх асуудлыг гол зорилгоо болгосон шалтгаан нь хүний үнэт капитал нь эрүүл мэнд гэдгийг ойлгосонд оршино. Япончуудын урт наслалтын нууц нь оюутан цагаасаа эхлэн жилд нэгээс хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа гэдгийг үйлчилгээнийхээ гол чиг хандлага болгож байна. Монгол хүний насыг уртасгахын төлөө бид өөрсдийн хүчээ бүрэн дайчлахаас гадна зорилго нэгт эмч, Төрийн болон Төрийн бус байгууллага, хамт олныг хамтран ажиллахыг уриалж байна.

Эрхэм зорилго

Эрүүл монгол хүний төлөө!

Алсын хараа

Бид Монгол хүний дундаж наслалтыг өсгөнө.

Уриа

Өвчин хэлж ирдэг.

Эмч, мэргэжилтнүүд

Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг

 Д.Батмөнх

Дурангийн их эмч

П.Батбаяр

Дотрын эмч

П.Жаргалсүрэн

эмч

Т.Дашмаа

Дүрс оношилгооны эмч

Б.Нямсүрэн

Лабораторийн эмч

Б.Төмөрхүү

Чих, хамар, хоолойн эмч

Э.Ундармаа

Эмэгтэйчүүдийн эмч

Оношилгооны төхөөрөмжүүд

Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмжүүд.

Технологийн дэвшил

Туршлагатай эмч, мэргэжилтнүүд Япон, Солонгос улсын хамгийн сүүлийн үеийн оношилгооны багаж төхөөрөмж ашиглан танд үйлчилнэ. Нүд, чих, хамар, хойлой, рентген, хэт авиан төхөөрөмжүүдийг онцлон танилцуулж байна.

Найдвартай ажиллагаа

Эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоо үнэн зөв, найдвартай хийгдэх нь өвчин эмгэгийг зөв оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх эдгээхийн үндэс суурь нь болдог. Иймд орчин үеийн эмнэлгийн технологийн дэвшлийг агуулсан шинжилгээ, оношилгооны тоног, төхөөрөмжүүдийг бид ашигладаг.